“МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
“МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Орхон аймгийн прокурорын газраас орон нутгийн өмчит “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ.

Камерийн хяналт нь авто зам дээр гардаг гэмт хэрэг, зөрчил болон аймгийн хэмжээнд гарсан бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсооход ач холбогдолтой бөгөөд тус аймгийн хэмжээнд 500 гаруй тусгай зориулалтын, өндөр хүчин чадал бүхий чанарын шаардлага хангасан камерууд ажиллаж байгаа ажээ.

Мөн 2022 оноос хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын ухаалаг шийдлийн судалгааг туршиж эхэлсэн ба автомашины зам маршрутыг гаргах, гаргасан зөрчлийг илрүүлэх, хүний царай, гадна төрх, хувцасны өнгөөр хайлт хийж тодорхойлох зэрэг боломжтой болсон байна. 

Энэ оны 2 дугаар сараас эхлэн тус аймгийн цагдаагийн газрын 6 алба хаагчийг “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 24 цагаар үүрэг гүйцэтгүүлж, камерын нэгдсэн сүлжээнээс хайлт, шүүлт хийж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 9 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ.