БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН АНГИ, НЭГТГЭЛТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

A- A A+
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН АНГИ, НЭГТГЭЛТЭЙ  ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цэргийн анги, нэгтгэлийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүдэн шүүхээс ангид байх асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн цэргийн алба хаагчаас үйлдсэн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар танилцуулж, санал солилцон, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Уулзалт, зөвлөгөөнд Хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги болон Агаарын цэргийн 325 дугаар ангийн 116 дугаар тусгай салбар, Өлгий цэргийн хүрээний Цэргийн цагдаагийн тасгууд оролцжээ.