“ТӨР, НИЙТИЙН АШИГ, СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ПРОКУРОРЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

A- A A+
“ТӨР, НИЙТИЙН АШИГ, СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ПРОКУРОРЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Илтгэлийн үндсэн чиглэл:

1.Төр, нийтийн ашиг сонирхлын ойлголт, эрх зүйн зохицуулалт, гадаад улсын сайн туршлага, харьцуулсан судалгаа;

2.Монгол Улсын хууль тогтоомжид төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад прокурорын оролцох оролцоог тодорхойлсон түүхэн уламжлал, одоогийн эрх зүйн зохицуулалт, боловсронгуй болгох арга зам;

3.Хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд прокурор нэхэмжлэл гаргах нь;

4.Нийтийн өмчийг хамгаалахад прокурорын оролцоо;

5.Засгийн газрын тусгай сангуудад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд прокурорын оролцоо;

6.Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд прокурорын оролцоо;

7.Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, ажлаас халсны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд прокурорын оролцоо;

8.Гэмт хэргийн улмаас төр, нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх прокурорын нэхэмжлэл, шийдвэрлэлт

9.Прокурор, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй эрх зүйн зохицуулалтыг гадаад орны хууль тогтоомжтой харьцуулах нь.

Холбогдох мэдээлэл авах утас, хаяг:

Монголын Хуульчдын холбооны Прокурорын хорооны мэргэжилтэн Б.Батмагнай

Холбогдох утас: 8686 3375

E-mail: bbatmagnai1010@gmail.com